Нийгэм мэдээ

19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон нийт 5700 гадаадын иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргав. Уг тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 76.03 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 80.34 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаалаа. Хил дээрээс буцаасан иргэдийг улсаар нь авч үзвэл; БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэн байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 12:44

ЭНЭ УЛС ЭЗЭНТЭЙ ХИЛ ХЯЗГААРТАЙ ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ГЭДГИЙГ МЭДЭЖ АВ ГАДНЫ ЗОЛБИНГУУДАА ЯЛАНГУЯА МУУСАЙН ЧИНГИСИЙН МААНЬ БООЛЫН БООЛ БОСГОНЫ ШОРОО БАЙСАН БЭЛГИЙН СУЛРАЛТАЙ СОЛОНГОСЧУУД ТААНУУД МЭДЭЖ АВ.

эмэгтэй
эмэгтэй
6 сар 19, 2025 14:51

Зөв зөв сайн хөөгөөд бай.

Холбоотой мэдээ

Back to top button