Өнөө орой 22.00 цагаас дараах байршлуудад зам хааж, засварын ажил эхлүүлнэ
Зам засварын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал өнөө орой 22.00 цагаас тодорхой байршлуудад зам хааж, засварын ажил эхлүүлэх гэж байгаа талаар НЗХГ-аас мэдээллээ.
-Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг зургаадугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
-Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хаана.
Харин засварын ажил нь үргэлжилж буй ГХЯ-ны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг маргааш өглөө 06.00 цагт нээх аж.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвөр Гүнтийн замыг хурдан засч дуусгаачээ Жигжидийн зуслангаас Өвөр Гүнт хүртлэх замаа гүйцээж засмаар юмаа