Нийгэм мэдээ
Говь-Алтай аймагт үер бууж, 13 айл усанд нэрвэгджээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багт зургаадугаар сарын 22-ны өдрийн 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 19:20 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуй нэгж, байгууллагын барилга үерийн усанд автсан байсныг 25 метр шуудуу татаж үерийн усны урсгалыг өөрчлөх, далан шуудууг нээх ажлыг зохион байгуулан ажилласан байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.