Нийгэм мэдээ
Шүхрээр нисэж байсан БНСУ-ын жуулчин, монгол шүхэрчийн хамт унаж нас барлаа

Шүхрээр нисэж байсан БНСУ-ын иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гараг буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн 14.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Manai ger deeguur shuher nesej bsn sh de haramsaltai ymaa????????