Нийгэм мэдээ

С.Энхбаяр: Дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ явган хүний зам сэтэлсэн зөрчлийг арилгуулж байна

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний ажил гүйцэтгэхдээ явган хүний замыг эвджээ.

Энэ тухай НХШГ-ын дарга С.Энхбаяр "Нарны зам дагуу дулааны шугамын ажлыг гүйцэтгэж байгаа компани барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, явган хүний замыг сэтэлсэн байна. 200 гаруй метр нүх ухаж, дулааны шугамыг угсрах техникийн нөхцөл, ажлын даалгаврыг тус компани батлуулсан ч хаана, хэзээ, ямар зайд хийх зөвшөөрлийг УБЗАА-ны зөвлөлийн хурлаас авалгүйгээр ажлаа эхлүүлсэн байна. Зөвшөөрлөө автал өнөөдрөөс эхлэн тус байршлын дулааны шугам сүлжээний ажлыг зогсоолоо" гэж мэдээллээ.

Гүйцэтгэгч компанийн захирал О.Мөнх-Од "УБЗАА-наас зөвшөөрөл авахаар бичиг баримтуудаа тав хоногийн өмнө өгсөн. Зөвшөөрлөө хөөцөлдөнө. Хотоо дулаан байлгах гэж өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Өнөө шөнө нүхийг булж, зөрчлүүдээ арилгана" хэмээв. Нийтийн эзэмшлийн авто зам болон явган хүний замыг эвдсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч, учирсан хохирлыг төлүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button