Нийгэм мэдээ

Г.Лундаа, О.Бямба-Эрдэнэ нар дэлхийн цомын хүрэл медалийн болзол хангалаа

Казахстан Улсын Астана хотод болж буй дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Лундаа Киргизстан Улсын тамирчин Мирзохид Имамназаровтай тулалдан ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа.

Мөн дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ О.Бямба-эрдэнэ Швед Улсын тамирчин Кевин Скоттой тулалдан ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангаад байна.

Тухайн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зорьсон билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юуны тэмцээн юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button