Нийгэм мэдээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12162 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12162 хүрээд байна.
Эмчлэгдэж буй хүмүүс
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 3341 хүн
- Хөнгөн – 51
- Дунд – 270
- Хүнд – 20 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11432, гэрээр эмчлүүлж буй 341, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4769-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2571, 5-9 насны 1541 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан
уриалж байна.

Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.