Нийгэм мэдээ

Шагайн харвааны шилдгүүдийн шагналыг гардууллаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шилдгүүд тодорлоо.

Ахмад, өсвөр, насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулсан тус харваанд нийт 110 багийн 900 орчим харваач цэц мэргэнээ өрсөлдсөн юм. Ингэхдээ ахмадад 24, өсвөрт 12, насанд хүрэгчдэд 74 баг шагайн асарт чуулав. Гурван насны ангилалд эхний дөрвөн байрт шалгарсан багуудыг танилцуулъя.

  • Тэргүүн байр: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай “Ай Транс” компанийн баг
  • Дэд байр: Булган аймгийн Баян-Агт сумын харьяат Аймгийн гоц мэргэн А.Батбаяр ахлагчтай Орхон аймгийн “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” баг
  • Гутгаар байр: Баянхонгор аймгийн Жаргалант харьяат Аймгийн гоц мэргэн Д.Гэндэнпил ахлагчтай “Хайхан өндөр” баг
  • Дөрөвдүгээр байр: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Монгол Улсын харьшгүй мэргэн Ж.Чулуун ахлагчтай “Баясгалант” баг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button