Нийгэм мэдээ

Автобусны нэг чиглэл нэмж, нэг чиглэлийг өөрчилжээ

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд шинэ чиглэл нэмж, нэг чиглэлийг өөрчилсөн байна.

Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” гэсэн чиглэлийг шинээр нээсэн нь маргааш буюу наймдугаар сарын 9-ний өдрөөс явж эхэлнэ.

Харин Шархадны эцсийн зогсоолоос Улиастайн хуучин эцэс хүртэл 3.9 км хатуу хучилттай зам тавигдаж, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл бүрдсэн тул Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор Д:1 “Шархад–Улиастайн хуучин эцэс– Хангамж” чиглэлийн замналд шинээр дөрвөн байршилд нийтийн тээврийн хэрэгслийн дундын зогсоолыг төлөвлөж, нийтийн тээврийн автобусыг явуулахаар болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
2-Р ЭЭЛЖ ЭЭ
2-Р ЭЭЛЖ ЭЭ
8 сар 8, 2025 10:03

хан-уул 23-р хороо нүхтийн зам дагуу автобусны шугам нээх юу болсон бэээ

Холбоотой мэдээ

Back to top button