Гадаад мэдээДЭЛХИЙ

Оросын зүгээс Купянск хотын тал хувийг эзэлсэн гэснийг Украин үгүйсгэлээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт /2025.09.03/ мэдэгдэл хийхдээ Украины зүүн хойд бүсийн Харьков муж дахь Купянск хотын тал орчим хувийг эзэлсэн гэжээ. Харин Украины тал ОХУ-ын арми ийм ахиц гаргасан гэдгийг үгүйсгэв.

Купянск хотыг ОХУ-ын зэвсэгт хүчин анхааралдаа авч, хоёр тал олон сарын турш ширүүн тулалдаж ирсэн. ОХУ-ын зэвсэгт хүчин 2022 оны хоёрдугаар сард бүрэн хэмжээт дайны эхний долоо хоногт тус хотыг эзэлсэн. Харин оны сүүлээр Украин цэргүүд сөрөг довтолгоо явуулж эргүүлэн авсан билээ. Одоо Москва тус хотыг дахин хяналтдаа авахаар оролдож буй.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргүүд нь улсынхаа тугийг барьж Купянск хотын зам дээр зогсож буй бичлэгийг цахим орчинд нийтэлсэн байна. Харин Украины армийн аравдугаар корпус Телеграм дээр мэдэгдэл оруулахдаа энэ нь ОХУ-ын суртал ухуулга гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иван
Иван

Купянск,Покровскоос бандерчууд зугтааж байга

Зочин
Зочин

Ер нь бол эзлэгдээгүй гэж нэг хэсэг гүрийж байгаад үнэнд гүйцэгдээд хүлээн зөвшөөрдөг.Артёмовск/Бахмут/я�##�аа.

Зочин
Зочин

Ганц хоёр цэрэг нь нууцаар очиж туг тавьчихаад зугтаж явахдаа Украины цэргүүдэд �##�уулчихсан ш дээ Купяньскийг урд нь эзлэсэн байсанаа хөөгдчихсөн одоо буцаад авах гээд 3 жил байлдаж байна даа ккк хоёр фронтын дунд байгаа жижиг тосгонуудыг �##�ь нь эзлэж чадахгүй �##�ь �##�ь нь тус хот руу орж гараад л байгаа шүү дээ тэнд байрлах нь осолтой учраас байнга байгаа арми байхгүй. Купянск угаасаа Украины хян�##�танд байгаа жижиг хотхон

Зочи
Зочи

G

Холбоотой мэдээ

Back to top button