Нийгэм мэдээ

Дараа сараас МИАТ Баянхонгор аймаг руу шууд нислэг үйлдэж эхэлнэ

МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлдээ Баянхонгор аймгийг нэмж, ирэх аравдугаар сараас эхлэн нислэг үйлдэхээр болсон.

Тухайлбал, аравдугаар сарын 26-наас эхэлж долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт Баянхонгор аймаг руу нисэх юм байна.

Нэг талын нислэг 281 мянга, хоёр талынх 557 мянган төгрөг аж. Мөн оюутан ба ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

Нислэгийг ОМО41, ОМО42 агаарын хөлгөөр Улаанбаатар-Баянхонгор, Баянхонгор-Улаанбаатар маршрутаар үйлдэх юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Данх данжаад дарга байхдаа Хэнтийдээ хэтэрхий их төсөв чаагаад утга учиргүй олон хөшөөний оронцог хийсэн, Үст ангаахай нь одоо Баянхонгорруугаа "жаал юм" зөөхийм биз дээ !!!

Холбоотой мэдээ

Back to top button