Аймгийн барилдаанд допинг хэрэглэсэн долоон бөхийн барилдах эрхийг 3-4 жилээр хасжээ

МҮБХ-ноос аймгуудын баяр наадмын барилдаанд допингийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн нэрсийг зарлалаа.
Долоон бөх эрхээ хасуулсан бөгөөд тэднээс гадна Хөвсгөлийн хоёр бөх эмчилгээний зорилгоор хэрэглэсэн хэмээж холбогдох байгууллагад хандаад байгаа аж.
Тухайлбал,
- Дашийн Төрбаяр, Архангай – Гурван жил
- Цэрэннадмидын Болдбаатар, Баянхонгор – Гурван жил
- Оюунцэцэгийн Амгаланбямба, Говьсүмбэр – Гурван жил
- Сүхбаатарын Цогтсүмбэр, Дорнод – Зургаан жил
- Болдбаатарын Сундуйжадамба, Өмнөговь – Дөрвөн жил
- Энхболдын Чойням, Төв – Дөрвөн жил
- Эрдэнэбатын Гантөмөр, Төв – Гурван жилээр тус тус эрхээ хасуулжээ.
- Энхбатын Мөнхтөр, Хөвсгөл – Эмчилгээний зорилгоор чөлөөлөх хороонд хандсан
- Бат-Эрдэнийн Сүх-Эрдэнэ, Хөвсгөл – Эмчилгээний зорилгоор чөлөөлөх хороонд хандсан байна.
Энэ талаар МҮБХ-ноос мэдээлэхдээ,
"лсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг.
Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны баяр наадмаар 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, алслагдсан дүүргүүдийн захиргаа, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран зохион байгуулж, хууль, дүрмийн дагуу авч ажиллажээ.
Шинжилгээний сорьцуудыг 2025 оны 6 дугаар сарын 6-ны, 7 дугаар сарын 13-ны болон 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) рүү хүргэн өгч, лабораторийн шинжилгээнд хамруулсан.
МҮДЭБ нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу шинжилгээний дүн, зөрчил, эрх хассан хугаацаа зэрэг холбогдох арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд дараах мэдээллийг нээлттэй хүргэж байна. Эрх хасагдсан тамирчид Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23 заалтын дагуу МҮДЭБ-тэй хамтран ажиллаж бодит туслалцаа үзүүлэх эрхтэй" гэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ
Энэ жилийн наадмын үзүүр бөх Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаярын допинг юу болсон бэ? Маг�##�жав аа!