Нийгмийн

Н.Эрдэнэхүүг халсан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилох шийдвэр гарчээ

ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шүүхийн шийдвэр гарчээ.


2025 оны тавдугаар сард Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/ Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар түүний оронд Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилсон.

Тухайн үед ЭМЯ "Н.Эрдэнэхүү даргыг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь ХСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул тавдугаар сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан" хэмээсэн.

Н.Эрдэнэхүүгийн хувьд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн найз гэгддэг. 2020 онд Ж.Чинбүрэнг сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өгөхөд оронд нь томилогдож байсан түүхтэй. 

ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нар Эрүүл мэндийн даатгалын асуудал, төсвийн агуулгаар маргаан өрнүүлж, Ж.Чинбүрэнгийн найзыг гэнэт халж, сануулга өгсөн үү гэх хардлага олон нийтийн дунд хөвөрч байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

ЗочинСайн Мэдээ байна,Эрдэнэхүү Эмчид Амжилт Хүсье
ЗочинСайн Мэдээ байна,Эрдэнэхүү Эмчид Амжилт Хүсье

САЙН МЭДЭЭ БАЙНА,ЭРДЭНЭХҮҮ ЭМЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ.

ЗОЧИН
ЗОЧИН

Хууль бус шийдвэр байсан юм бол Мөнх сайхнаар ажилгүй байсны хохирлыг төлүүлэх хэрэгтэй хууль нь тийм байгаа шүү. Эрүүл мэндийн с�##�барыг Мөнх сайхан боловсролыг л. Энх амг�##�ан Наран баяр нар самарч дуусгасан даа

Мөнхтуяа
Мөнхтуяа

Хөгийн з�##�уу даа, хувхай гуйлгачин хавдарт ирээд, тэрбумтан болсон. Хмаг эмч, сувилагчийг х�##�ж, хмвдрыг б�##�гас болгосон л�##�ар. Ямар нүүрээрээ буцаж очихов дээ, чи

Нандиа
Нандиа

Эрдэнэхүү даргад амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button