ЭДИЙН ЗАСАГ
Ойрх Дорнодод үүссэн мөргөлдөөнөөс үүдэж алтны ханш "пуужиндана"
Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн зах зээл дээр тодорхойгүй байдал үүсэж, улмаар алтны ханш өсөж эхэллээ.
Сүүлийн хагас жилийн хугацаанд алтны ханш тасралтгүй өссөөр байгаа бөгөөд Израилаас Иран руу цохилт өгсөн эхний өдрөөс хойш алтны ханш 5240 ам.доллароос 5355 ам.доллар болж өсөөд байна. Хөрөнгө оруулагчид эрсдлээс хөрөнгөө хамгаалах сонголтыг хийсээр байгаа нь цаашид ч алтны ханшийг улам өсгөх төлөвтэй байна.
Цэргийн ажиллагаа үргэлжилсээр байвал дэлхийн эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал газар авснаар алтны ханшийг илүү хөөрөгдөж, оны эцэст 6000 ам.доллар хүрнэ гэсэн таамаг оны 3-р хагаст ч биелэх боломжтой юм.
Т.БАТСҮРЭН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.