НИЙГЭМНийгэм мэдээ

Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл худал

Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл  болохыг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд 5 жилээр олгож байна. Мөн гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй болно. Иймд иргэд мэдээллийг шүүн тунгааж, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна гэлээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button