ОХУ-д шатахууны хомсдол бусад мужуудад тархаж эхэллээ
Украины өгч буй дроны цохилтуудын улмаас ОХУ-ын хэд хэдэн бүсэд шатахууны хомсдол үүсээд байгаа. Тодруулбал ОХУ-ын эзэлсэн Крымийн хойг, өмнөд хэсгийн бүсүүдэд шатахууны хомсдол үүсээд байсан бол одоо нийслэл Москвад хүртэл асуудал үүсжээ. ОХУ-ын бараг бүх хэсэгт жолооч нарт шатахуун худалдан авах дээд хязгаар тогтоож өгсөн байгаа юм. ОХУ-ын эзэлсэн Украины газар нутаг болон өмнөд бүс, Сибирь орчим энэ хязгаарлалтыг илүү хатуу тогтоож өгчээ.
Москва болон цөөн хэдэн алслагдмал бүсэд л албан ёсоор хязгаарлалт тогтоогоогүй байгаа. Гэвч Москва дахь зарим шатахуун түгээх станц хаагдаж, заримд нь урт дараалал үүсчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт /2026.06.28/ засгийн газрын сайд нар болон өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа Украины цохилтын улмаас ОХУ-ын зарим бүсэд шатахууны хомсдол үүсээд байгааг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ОХУ шатахууны хомсдлыг шийдвэрлэж байгааг тэр онцолсон юм.
Шатахууны хомсдол үүсээд байгаатай холбогдуулан эрх баригчид жолооч нарт шатахуун борлуулахыг хязгаарласнаас гадна, ажлын цагийг бууруулж, нийтийн тээврийн зорчих хугацааг багасгажээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.