НИЙГЭМНийгэм мэдээ

Т.Төгсдөлгөөн, М.Өсөхбаяр нарын бөхчүүдийн "А" сорьцоос допинг илэрчээ

Энэ сарын 7-10-ны өдрүүдэд 17 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн баяр наадамд барилдсан нийт 84 бөхөөс допингийн шинжилгээний сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариу үе шаттайгаар ирсэн бөгөөд энэ сарын 15-нд 68 сорьцын хариу иржээ. Мөн энэ сарын 17-нд 3 сорьц, 20-ны өдөр 4 сорьц, 21-ний өдөр 3 сорьцын шинжилгээний хариу тус тус ирээд байгаа аж.

Нийт 78 сорьцын шинжилгээний хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд:

  • Булган аймаг
  • Дархан-Уул аймаг
  • Дорноговь аймаг
  • Дорнод аймаг
  • Орхон аймаг
  • Сэлэнгэ аймаг
  • Увс аймаг
  • Хөвсгөл аймаг
  • Хэнтий аймаг
  • Багануур дүүрэг
  • Багахангай дүүргийн наадамд барилдсан бөхчүүдээс хориотой бодис илрээгүй байна.

Харин үлдсэн 6 сорьцын шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу ирээгүй байна. Үүнд:

  • Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам)
  • Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам)
  • Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадамд)
  • Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам)
  • Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам)
  • Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам) нарын "А" сорьцоос хориотой бодис илэрчээ.

Дээрх тамирчдад лабораторийн шинжилгээний дүнгийн талаар албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу "В" сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй юм. Хэрэв "В" сорьцын шинжилгээ "А" сорьцын шинжилгээний үр дүнг баталгаажуулсан, эсхүл "В" сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тохиолдолд үр дүнгийн удирдлагын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button