Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэд профессор Чэнь Жиэ: Хятад улс 1978-2020 онд 31 сая га талбайг ойжуулж, 85 сая га бэлчээрийг сэргээж чадсан

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дахь бага хурал (COP17) Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй билээ. Энэ хүрээнд Цэнхэр бүс дэх павильонд орон орны төлөөлөгч нар улсынхаа цөлжилттэй тэмцэх чиглэлд авсан арга хэмжээний талаар танилцуулж байгаа. БНХАУ "Ногоон хэрэм" гэх мэт томоохон төсөл хэрэгжүүлж цөлжилттэй тэмцэж, олон тооны амжилт гаргажээ. Цөлжилттэй тэмцсэн энэхүү туршлагын талаар Хятадын Ойн аж ахуйн академийн Ойн бодлого, мэдээллийн судалгааны хүрээлэнгийн дэд профессор Чэнь Жиэ бидэнтэй ярилцсаныг хүргэж байна.


Дэд профессор Чэнь Жиэ:

Хятадын павильонд тавтай морилно уу. Энд Хятад улс экосистемийг сэргээх чиглэлээр ямар ажил хийж, ямар үр дүнд хүрсэн талаар танилцуулъя. Та бүхний мэдэж буйгаар Хятадад Ногоон хэрэм хэмээх төсөл бий. Энэ бол дэлхийн хамгийн том экосистем сэргээх төслүүдийн нэг юм.

Энэ төсөл 1978 онд эхэлсэн бөгөөд 2050 он хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, 1970-аад оноос 2050-иад он хүртэл үргэлжлэх урт хугацааны ажил гэж хэлж болно. Өнгөрсөн 73 жилийн хугацаанд бид нийт найман үе шаттай ажил хэрэгжүүлж байна. Эхний таван үе шатыг бид аль хэдийн дуусгасан.

Тус хугацаанд сэргээсэн газрын хэмжээ болон тарьсан модны тоогоор маш том амжилт гаргасан. Харин одоо бид зургаа дахь үе шатандаа явж байна.

Одоо бид зургаа дахь үе шатандаа явж байна. Энэ үе шат 2021-2030 он хүртэл үргэлжилнэ. Энэ бол цөлжилттэй тэмцэхэд хамгийн хүнд байгаа бүс нутгуудад анхаарах үе шат юм. Ялангуяа сэргээхэд маш хэцүү болсон газрууд бий. Тиймээс бид үүнийг цөлжилттэй тэмцэх “шийдвэрлэх тулаан” гэж нэрлэж байгаа.

Одоо 1978-2020 онд буюу эхний таван үе шатанд хүрсэн зарим үр дүнгээ танилцуулъя. Энэ хугацаанд бид 31.74 сая га талбайг ойжуулж, 85.33 сая га бэлчээрийг сэргээсэн. Мөн 30 сая га тариалангийн газрыг үр дүнтэй хамгаалалтад авсан.

Ойн бүрхэвчийн хэмжээ 5.5 хувиас 13.84 хувь болж нэмэгдсэн. Мөн элсэрхэг газрын 45 хувийг сэргээж чадлаа. Түүнчлэн хөрсний элэгдлийн 61 хувийг хяналтад оруулсан. Тиймээс бид маш олон амжилт гаргасан гэж хэлж болно.

Хятадын цөлжилттэй тэмцсэн туршлага, ололтыг дэлхий нийт өргөнөөр хүлээн зөвшөөрч, үнэлж байгаа. Бид энэ амжилт, ололтоороо маш их бахархдаг.

Одоо хамгийн сүүлийн үеийн амжилтуудаас танилцуулъя.

Та Хэши коридор болон Шинжааны Такламаканы цөлийн талаар мэдэх байх. Шинжаан бол хуурай бүс нутаг бөгөөд Такламакан нь Хятадын хамгийн том цөл билээ. Тус цөлд элсэн манхан нүүдэллэхээс хэрхэн сэргийлэх, элсийг хэрхэн тогтоон барих вэ гэдэг нь Хятадын Засгийн газар болон орон нутгийн иргэдийн анхаарч ирсэн гол асуудал юм.

Энэ жил бид маш том ахиц гаргасан. Цөлийн дунд ногоон хамгаалалтын зурвас байгуулсан. Та эндээс харж болно. Энэ зурвас нь тойрог хэлбэртэй бөгөөд бүрэн хаалттай. Ингэснээр элс гадагш нүүдэллэхээс сэргийлж байгаа юм. Үүний үр дүнд орон нутгийн иргэд амьдрах, үйлдвэрлэл эрхлэхэд илүү таатай, сайн орчин бүрдэж байна.

Жишээлбэл, Ганьсу мужид мөн 1,000 га талбай бүхий ногоон зурвас байгуулсан. Миньчинд 380 километр урт хамгаалалтын зурвас бий. Ингэж элсэн цөлөөс элс нүүдэллэн гарахаас сэргийлж, хүмүүс төрөлх нутагтаа амьдрах боломжийг нь хадгалж байна. Тэд нутаг орноо орхин явах шаардлагагүй болсон гэсэн үг.

Энэ бол орон нутгийн иргэдийн хувьд маш том амжилт. Та эдгээр нутагт очвол өмнөх шигээ хуурай, эзгүй газар харагдахаа больсныг анзаарна. Тэнд маш үзэсгэлэнтэй баянбүрдүүд бий. Ногоон байгууламж бас усан хангамжтай.

Мөн Миньчинд Чинту нуур бий. Энэ нуур 1959 онд ширгэж ч одоо ус нь эргэн ирж, намгархаг газар нь сэргэсэн. Орон нутгийн иргэд нуурын үзэсгэлэнт байдлыг дахин харах боломжтой болсон бөгөөд газрын доорх усны түвшин ч нэмэгдэж байна. Энэ бол үнэхээр том амжилт юм. Одоо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц бэлчээрийг хамгаалах, сэргээхэд илүү их анхаарах босон. Үүнтэй холбоотойгоор Хятад улс ч бэлчээрээ хамгаалах, сэргээхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хятад улс дэлхийн хамгийн том бэлчээрийн талбайтай орнуудын нэг. Гэхдээ өмнө нь хэт бэлчээрлэлт болон газрын зохисгүй ашиглалтын улмаас бэлчээрийн доройтол маш ноцтой хэмжээнд хүрсэн. Тийм учир Ногоон хэрэм болон бусад хөтөлбөр, тухайлбал экосистемийг хамгаалах, сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн юм.

Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Хятад улс бэлчээрээ сайн хамгаалж, сэргээж чадсан. Хятад улс сүүлийн 14 жилийн хугацаанд 15.33 сая га бэлчээрийг сэргээсэн. Энэ бол маш том амжилт юм. Ингэснээр малчид, бэлчээр ашиглагчдад илүү сайн орчин бүрдсэн билээ.

Үүнтэй холбоотой олон жишээ бий. Тухайлбал, Чинхай мужид Шажүюй нэртэй  туршилтын талбай байрладаг. Тэнд өндөрлөг газрын цөлжилттэй тэмцэх, ургамлын бүрхэвчийг сэргээх чиглэлээр технологийн судалгаа, туршилт хийсэн.

Мэргэжилтнүүд эхлээд газар бэлтгэж, дараа нь өвс ургамал тарьж, сэргээх ажил явуулсан. Ингэснээр элсэрхэг, үржил шимгүй байсан газар дахин ногоон болж, малчид ашиглах боломжтой болсон юм. Ийм төрлийн нөхөн сэргээх төслүүдийн үр дүнд урьд нь үржил шимгүй, элсэрхэг байсан газар нутаг аажмаар үржил шимтэй болж хувирч байна.

Мөн Хятад улс олон улсын хамтын ажиллагаанд ихээхэн анхаарч байгаа. 2019 оноос хойш гурван хамтын ажиллагааны төв байгуулсан. Нэгдүгээрт, Хятад-Монголын Цөлжилттэй тэмцэх төв, хоёрдугаарт, Хятад-Арабын орнуудын Ган, цөлжилт, газрын доройтлын асуудлаарх олон улсын судалгааны төв, гуравдугаарт, Хятад-Төв Азийн Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төвийг байгуулсан.

Эдгээр гурван төв нь цөлжилт, газрын доройтлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, хамтын үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос дэвшүүлсэн газрын доройтлыг саармагжуулах зорилтод хувь нэмэр оруулах Хятадын амлалтыг хэрэгжүүлж байгаа юм.

Цаашид Монголын түншүүд, хамтран ажиллагчидтайгаа хамтарч, цөлжилт болон газрын доройтлын эсрэг судалгаа, үйл ажиллагааг хөгжүүлэхийг бид хүсэж байна.

Ганьсу мужид биологийн олон янз байдлын тухайд ямар өөрчлөлт гарсан бэ. Тухайн бүс нутгийн биологийн олон янз байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ. Мөн голлох зүйлүүдийн хувьд ямар өөрчлөлт гарсан талаар товч танилцуулж болох уу. Ногоон зурвас байгуулсны дараа биологийн олон янз байдалд ямар өөрчлөлт гарсан бэ?

Тийм ээ, мэдээж. Ганьсугийн Миньчин болон Гулан зэрэг газарт орчныг хамгаалах, элсний нүүдлийг зогсоох зорилгоор ногоон зурвас байгуулсан. Ногоон зурвас бий болсноор тухайн бүс нутгийн биологийн олон янз байдал мэдэгдэхүйц сайжирсан. Өмнө нь хөхтөн амьтан бараг байгаагүй. Зарим хэвлээр явагчид байсан ч хөхтөн амьтан байгаагүй. Харин одоо хөхтөн амьтад, шувууд олноороо эргэн ирж байна. Учир нь ургамал ургаж, тэдгээр амьтдад хэрэгтэй хоол хүнс бий болсон. Тухайлбал, цөлийн үнэг зэрэг хөхтөн амьтад эргэн ирсэн.

Харин зэрлэг тэмээ болон мазаалай баавгайн хувьд ямар вэ?

Энэ бүс нутагт тэмээ маш цөөн. Жишээлбэл, Миньчинд тэмээ байхгүй. Бид тэмээ олж хараагүй. Магадгүй өмнө нь байсан байж болох юм. Гэхдээ өнөөдөр тэмээ нь нутгийн малчдын хувьд чухал мал сүрэг биш болсон.

Ногоон зурвас байгуулах явцад тухайн газрын ландшафтыг өөрчилсөн үү?

Тийм ээ. Өмнө нь энэ газар бүхэлдээ цөл байсан. Харин одоо өөр болсон. Гэхдээ зургаас харж байгаачлан энд өндөр том мод ургуулаагүй. Ихэвчлэн бутлаг ургамал тарьсан. Учир нь энэ бүс нутагт хур тунадас маш бага, газрын доорх усны нөөц хязгаарлагдмал. Тиймээс хүмүүс ган, хуурайшилтыг тэсвэрлэх чадвартай ургамлын төрөл зүйлийг сонгосон. Намхан, жижиг ургамлууд. Тиймээс энд том мод бараг байхгүй.

Харин бэлчээрийн хувьд ямар вэ. Бэлчээрийн газрын ландшафтыг өөрчилсөн үү?

Бэлчээрийн тухайд гэвэл, 20 орчим жилийн өмнө Хятад улс илүү олон мод тарих хэрэгтэй гэж үздэг байсан. Харин одоо бид газрын нөхөн сэргээлтэд тухайн газрын нөхцөлд тохирох ургамлын төрөл зүйлийг сонгох ёстой гэдгийг ойлгосон. Жишээлбэл, Ганьсу зэрэг бэлчээрийн бүс нутагт нутгийн уугуул өвсний төрөл зүйлийг ашиглан газрыг сэргээж байна.

Бид гаднын, тухайн орчинд харьяалагддаггүй өвс ургамлыг ашигладаггүй. Харин нутгийн уугуул төрөл зүйлийг ашигладаг. Тиймээс ландшафтыг бүхэлд нь өөрчилж байгаа хэрэг биш. Зүгээр л элсэрхэг газрыг нутгийн уугуул ургамлаар бүрхэж, ногоон газар болгож байна.

Хэрэв та Хятадад, ялангуяа Өвөр Монголд очих боломж гарвал өмнө нь элсэрхэг байсан олон газар одоо ногоон болсныг харж болно. Нөхөн сэргээлт хийхээс өмнө эдгээр газар элсэрхэг, үржил шимгүй байсан. Тиймээс газрын үнэ цэнэ маш бага байлаа. Үржил шимгүй газар байсан учраас хүмүүс газраа нөхөн сэргээлтийн компаниудад маш хямд үнээр түрээслүүлдэг байсан. Харин 30 жилийн турш нөхөн сэргээлт хийсний дараа хүмүүс элсэрхэг, үржил шимгүй байсан газар нь үржил шимтэй болсонд маш их баяртай байна.

Маш их баярлалаа.

Баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

1978 onoos ehelj 2050 on hurtel urgeljleh tuluvluguu geheer yamar urt hugatsaanii bodlogo ve. Bid ch bas uls turuus hamaarahgui togтвortoi bodlogotoi boloh heregtei

Зочин
Зочин

Хятад улс олон жил тууштай ажиллаж байж ийм үр дүнд хүрсэн байна. Манайд ч гэсэн цөлжилттэй тэмцэх ажлыг нэг хоёр жилийн төсөл биш олон арван жилийн бодлого болгож хэрэгжүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

31 сая га ойжуулж, 85 сая га бэлчээр сэргээсэн нь үнэхээр том үзүүлэлт байна. Гэхдээ Монголд шууд хуулбарлах биш өөрийн уур амьсгал, усны нөөцдөө тохируулж хэрэгжүүлэх нь зөв

Зочин
Зочин

manai belcheer jil ireh tusam doroitoj baigaa ni unen. Hyatadiin turshlagaas sudlaad us, urgamal, malyn too hemjee bugdiig ni holboj harah heregtei

Зочин
Зочин

Нутгийн уугуул ургамлаар нөхөн сэргээлт хийж байгаа нь хамгийн зөв санагдлаа. Хаана ч хамаагүй мод тарих биш тухайн газрын байгальд зохицох ургамлыг сонгох ёстой юм байна

Зочин
Зочин

Цөлжилттэй тэмцэхэд хамгийн гол нь тууштай байдал юм байна. Нэг жил мод тариад дараа жил нь мартдаг биш үр дүнг нь олон жил хэмжиж, арчилж хамгаалах шаардлагатай

Зочин
Зочин

Hyatad ulsiin nogoon herem tusul yamar ih hemjeenii ajil bolson ni ene toonuudaas haragdaj baina. Mongol uls ch gesen uurсdiin nuhtsuld taaruulsan tomoor setgeh heregtei

Зочин
Зочин

Бэлчээр сэргээх ажил бол шууд малчдын амьжиргаатай холбоотой. Бэлчээр доройтоод байвал малын тоо нэмэхээс илүү газрын даац, нөхөн сэргээлтээ боддог тогтолцоо хэрэгтэй

Зочин
Зочин

Manaihan mod tarina geed l baidag. Harin mod tarihaas umnu us ni baina uu, tuhain urgamal ni zohih uu, daraa ni hen archlah ve gedgee bodoh heregtei shuu

Зочин
Зочин

Цөл дунд ногоон хамгаалалтын зурвас байгуулж, орон нутгийн иргэдээ нутагт нь үлдээж чадсан нь их сонирхолтой туршлага байна. Байгаль хамгаалалт иргэдийн амьдралтай шууд холбогддог юм байна

Зочин
Зочин

Hyatad ulsaas surah zuil ih baina. Yalanguya belcheer, us, gazriin doroidliig tus tusad ni bish neg ecosystem gej harj baigaa ni manaid ch heregtei

Зочин
Зочин

Байгаль нөхөн сэргэхэд цаг хугацаа хэрэгтэй. Өнөөдөр тарьсан мод маргааш үр дүн өгөхгүй учраас төрийн бодлого нь тогтвортой, тасралтгүй байх ёстой

Зочин
Зочин

Mongold ene turshlagiig sudalj heregjuuleh ni zuv. Gehdee Hyatad shig yag adilhan hiih bish, manai belcheer bolon usnii nohtsold taaruulj shiidverleh heregtei

Зочин
Зочин

Цөлжилт гэдэг зөвхөн байгаль орчны асуудал биш гэдэг нь эндээс харагдаж байна. Ус, хүн амын суурьшил, мал аж ахуй, эдийн засаг бүгд хоорондоо холбоотой

Зочин
Зочин

Ногоон зурвас байгуулахдаа өндөр мод биш хуурайшилт даах бутлаг ургамал сонгосон нь их зөв шийдэл байна. Байгальд тохирох арга л хамгийн үр дүнтэй байдаг байх

Зочин
Зочин

Mongoliin huvid belcheer hamgiin chuhal. Malchiddaa buruutgal ugnu geed asuudal shiidegdehgui, belcheeriin zov management, usnii noots, nutgiin daatsaa hamt harah yostoi

Холбоотой мэдээ

Back to top button