НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

Томилолт | Монголын баруун хязгаар дахь малчны хотноос дэлхийд тэмүүлэх Тува-Яки брэнд

Алсад сүндэрлэх мөнх цаст хайрхан, замын хажуугаар давхраатан дүнхийх өндөр уулсыг ажин явахуйд сэтгэлд хархираа хөөмийн түрлэг эрхгүй төсөөлөгдөм. Сүрлэг уулсын дундуур суналзан урсах гол, голын эрэг дагуу чийг даасан ногоон туяа татсан нь өндөрлөг газраас харахад уран зураг мэт үзэгдэнэ. Жаргах нарны туяа улбар туяа орчныг бүчих нь Монголын их амар амгаланг үггүй өгүүлэх аж.

Энэ бол Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Eguur news агентлагийн сурвалжлах баг хязгаар нутгаа сахин, Алтайн өндөрлөг уулсаа бараадан аж төрж суугаа Тува түмнээ зорьж яваа нь энэ. Харгантын гол өгсөн явсаар үдшийн бүрийтэй залгах үед манай зочин А.Сувдаа биднийг замаас тослоо.


Гэвч бид хүрсэн газраа даваа хэмээн зааж, тэр хүлээж буй цэгээ дэнжийн хажууд гэж газарчилсан нь багахан будилаан үүсгэж, инээд хөөр болоод амжсан юм. Далайн түвшнээс дээш 3000 гаруй метр өндөр уулсын дунд амьдардаг уугуул иргэдийн нэрлэж занших нь аргагүй мэт. Машинаас буухад уулын орой дээр буй мэт сэрүү татаж, голын чимээ нам дороом сонстох аж. Ийм нэгэн од асгарсан шөнөөр н.Алтангэрэлийн хот айлд ирэв.

06:00 цаг. Өглөөний сааль

Үүр цайхтай зэрэгцэн ямархан сүрлэг байгальд ирснээр харахсан гэж яарна. 05:00 цагаас багахан өнгөрмөгц гэрийн эзэд босож,, үхэр малаа ойртуулахаар гэрээс гарлаа.

Цэнгэл сум Тува ястны цөм нутаг. Тувачууд Алтайн өндөр нурууны үргэлжлэл Цэнгэл хайрханаа тахин шүтэж, уугуул нутагтай уламлажлалт мал аж ахуйгаа эрхлэн байна. Бидний зорин ирээд буй Харгантын голын зусланд тува айлууд эртнээс нааш айлсан зуссаар иржээ.

Улсын хилтэй ойрхон, тэнгэр тэмүүлсэн өндөр, хад чалуу ихтэй энэ газрыг сарлаг үхэргүйгээр төсөөлөшгүй аж. Сарлагийг сүрлэг төрх байгалийн тогтоцыг улам ч тодотгоно. Үхэр хураах гэж их ажил болсонгүй. Бие гүйцсэн бүдүүн үнээнүүд зэлтэй тугалаа бараадан хоножээ.

Үсээ хоёр салаа сүлжиж, цэнхэр дээл живхийтэл бүсэлж өмссөнийг нь харвал А.Сувдааг 20 хүрч буй охин гэж таамагламаар. Гэхдээ тэр хүний хань, дөрвөн хүүхдийн ээж 30 шүргэж яваа бүсгүй.

Саалийн үеэр бидний дунд "Сарлаг маш номхон дөлгөөн амьтан. Нэг үнээнээс нэг литр орчим сүү гардаг. Бусад үүлдэртэй харьцуулахад бага боловч маш шим тэжээлтэй. Манай энэ далайн түвшнээс дээш 3300 орчим метр өндөр гэдэг. Сарлаг л энд идээшлэн амьдарч чаддаг. Маш тэс тэвчээртэй" хэмээх яриа өрнөв.

Тэрбээр 40-өөд үнээ саадаг хэдийн хоёр цаг хүрэхгүйн хугацаанд дууслаа. Тувачуудыг хэзээнээс мал ахуйтай ойр, анч дайчин улс гэдэг. Сарлаг гаршуулан сургасныг нь ажваас байгаль дэлхийтэйгээ ойр, эгэл бөгөөд бахдам амьдарч буй нь илт. Олонхын сэтгэлд догшин ширүүн дүрээр хоногшсон сарлаг энд тушаагүй зогсож байгаад саалгахыг харах тунч соньхон.

Тува-Яки бяслаг

Нутгийн зах, уулсын өндөрлөгт аж төрж буй энэ хот айлыг зорьсон шалтгаан нь "Тува-Яки" хэмээх бяслагийн брэнд. Одоогоос найман жилийн өмнө энэ хотод айлд бяслагийн үйлдвэрлэл эхэлжээ. Монгол сарлагийн сүүгээр европ стандартаар үйлдвэрлэдгээрээ онцлог.

Санаачлагч нь "Чинагийн Галсан" сангийн тэргүүн Г.Галтайхүү. Нэр дугдагдаж буй Ч.Галсан хэмээх эрхэм бол бидний хэзээний танил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар зохиолч. Тэрбээр тувачуудын тод төлөөлөл билээ.

А.Сувдаа бол тус брэндийн нүүр царай төдийгүй гардан үйлдвэрлэгч нь. Хүүхэд асрах ажилтай таван жил завсарлаад ажилдаа эргэн ороод буй. Яриа өгөхдөө сандарч ичингүйрэх түүнийг багахан явуулж “Чи ийм гоё брэндийн нүүр царай байж ичиж болохгүй. Ингээд гоё зургаа авхуулдаг л юм байна билээ шүү дээ” хэмээн Тува-Яки брэндийн пэйж дээрх зургийг нь харуулахад “Харин тийм ээ. Би ингээд хэвлэчихнэ гэж мэдээгүй. Галтай ах гоё зураг гээд байдаг юм” хэмээв.

Тэрбээр “Гадаадаас 2,3 удаа багш ирж би хичээл заалгасан. Тэр хүмүүсийн зааснаар цэвэр цэмцгэр, зөв стандартай бяслаг хийхийг эрхэмлэдэг. Бяслагийг зөвхөн өглөөний сүүгээр хийдэг юм. Маш их сүү ордог учраас эндхийн айлуудаасаа сүү авна. Одоохондоо айлуудаас сүү авч эхлээгүй байна. Цагаан идээгээ хураасны дараа намраас авна. Бяслаг удах тусмаа л амттай болдог юм билээ” гэв.

Бяслагийн үйлдвэрийн гэр хот айлаас зайдуу оршино. Дотроо маш цэмцгэр, дороо зоорьтой. А.Сувдаа энэ гэртээ нэг л орчихвол өдөржингийн ажил ундарна. Гэхдээ маш тайван тухтай учраас аливааг эргэцүүлэх, ном унших гээд өөртөө зав гаргах орон зай нь болдог гэсэн юм.

Далайн түвшнээс дээш 3000м дээш өндрийн 500 төрлийн эмийн ургамалд бэлчсэн 30 гаруй тува айлын сарлагийн сүүгээр хийж, Алтайн зооринд бойжиж буй бяслагийн түүх, түүнийг бүтээгч даруухан бүсгүйн түүхээс хуваалцлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Алтайн өндөр уулсын дунд малчин айлын хотноос эхэлсэн брэнд дэлхийд гарах гэж байгаа нь үнэхээр бахархмаар байна

Зочин
Зочин

Tuva-Yaki bol zugeer neg byaslag bish, nutgiin ontslog, sarlegiin suu, Tuva humuusiin ulamjlal bugd shingesen brand boloh bolomjtoi yum bn

Зочин
Зочин

Монголд байгаа ийм онцлог бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах нь зөв. Гол нь чанар, савлагаа, сурталчилгаагаа сайн хийх хэрэгтэй

Зочин
Зочин

Iim undur uuland amidarch baigaa malchid sarlegiin suugee uneleh, brand bolgoj baigaa ni ih zuv sanagdlaa

Зочин
Зочин

Хотод сууж байгаад дэлхийн брэнд ярих биш иймэрхүү бодит түүхий эд, уламжлал дээр суурилсан бүтээгдэхүүн л Монголыг илүү сайн сурталчилна

Зочин
Зочин

Altain undurlegiin baigal, sarleg, Tuva ulamjlal geed gadaad hunii sonirholiig tatah yum ih bn. Ene buhniig brandtai holboson ni goy

Зочин
Зочин

Сарлагийн сүү нь бусад сүүтэй харьцуулахад өөрийн гэсэн онцлогтой юм байна. Ийм түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг зөв үнэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Mongol brand delhiid garah gej baival yag iim oor nutgiin ontslogtoi baih heregtei. Tuva-Yaki-d amjilt husie

Зочин
Зочин

Баруун хязгаарын малчин айлуудын хөдөлмөр, уламжлалт ахуйг ийм бүтээгдэхүүнээр дамжуулж олон хүнд хүргэж байгаа нь сайхан санагдлаа

Зочин
Зочин

Ene bol malchiddaa ch ashigtai, nutgiin ediin zasagt ch heregtei zuil bn. Tuuhii edee hyamd uguh bish uursduu brand bolgoj zarah ni chuhal

Зочин
Зочин

Тувачуудын олон үеэр уламжилж ирсэн мал аж ахуй, сарлагийн сүүг орчин үеийн брэндтэй холбож байгаа нь их зөв санаа байна

Зочин
Зочин

Altain ter hol gazraas delhiin zah zeel ruu chiglesen buteegdehuun garч baigaa ni uuruu saihan medee bn

Зочин
Зочин

Монголын брэндүүд бүгд нэг хэвийн биш, тухайн нутгийнхаа онцлогийг шингээж байвал илүү үнэ цэнтэй болно. Тува-Яки үүний нэг жишээ болж чадна

Зочин
Зочин

Sarlegiin suu geed bodhoor l Mongoldoo mash ontsgoi buteegdehuun bn. Zuv marketing hiivel gadaadad ch sonirhol tatah baih

Зочин
Зочин

Ийм өндөрлөг газар амьдарч, малаа маллангаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг дэмжих нь хамгийн хэрэгтэй зүйл

Зочин
Зочин

Tuva-Yaki brand tsaashdaa olon ulsiin zah zeeld garsan ch Mongol neriig, Altain baigal, Tuva humuusiin ulamjlaliig hamt taniluulah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button