Т.Ням-Очирын шүгэл үлээх цаг | Л.Энх-Амгалан сайд түүнд гэрээсээ гарахгүй байх чиглэл өгсөн үү
Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир анх "Их засаг кинг" сургууль Боловсролын яаманд хүсэлт гаргасныг судалж байна" гэсэн бол олон нийтийн шүүмж өрнөсний дараа "Боловсролын яамнаас "Их засаг кинг" сургуульд хүсэлт тавьсан, гэтэл тэд хүлээж аваагүй" гэж мэлзсэн. Ингэж холбирсон тэр одоо Л.Энх-Амгалан сайдын "гэрээсээ гарахгүй бай" гэх чиглэлийн дагуу бүгж байгаа гэнэ.
Тэгэхээс ч аргагүй. ₮3.5 тэрбумын дуулиан Өргөдлийн байнгын хороо дээр яригдаж, Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очирын амаар баталгаажсан. Одоо түүнтэй хэн ч таарсан яг аль мэдээлэл нь үнэн бэ гэдэг дээр ам асууна.
Эх сурвалжийн мэдээлснээр хөшигний ард, Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа 3.5 тэрбумын санхүүжилтийг өөрийн удирддаг "Их засаг кинг" сургуульд олгох хүсэлтийг энэ зунжин илэрхийлсэн. Н.Учралын үгүйсгээд байгаа, Өргөдлийн байнгын хороо дээр яригдсан эксел файлыг хүлээн зөвшөөрч бүгд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрхэн уснаас хуурай гарах арга саамаа эрж буй гэх.
Харин нөгөө талд, гэрээсээ гарахгүй байх чиглэл авсан Т.Ням-Очирт ойрын хүрээллийн хүмүүс нь "үнэнийг нь хэл, шүглээ үлээ" гэх шахалтыг үзүүлж байгаа юм байна.
Эдгээр өрнөлийн ард үнэхээр Н.Учралын хамаарал бүхий сургууль санхүүжилт авахаар хүсэлт гаргасан нь нотлогдвол Ерөнхий сайд улс төрийн хариуцлага хүлээж эл суудлаасаа буухаас өөр аргагүйд хүрнэ.Эсвэл тохиролцож чадвал гишүүдэд тараагдсан эксел файл алдаатай байсан гэж "үзэн", анх ам ангайсан Т.Ням-Очир тэргүүтэй төрийн албаны хэдэн нөхөд халагдаад, цаашаа үйл явдал хэвийн мэт үргэлжилнэ гэсэн үг.
Т.Ням-Очир гэж хэн бэ?
Түүнийг "Багшаас эхлээд, сургуулийн захирлаар ажиллаж мерит зарчмаараа явж байгаа хүн" гэж салбарын сайд тодотгоод буй. Намтарыг нь харвал, төрийн албанд шатлан дэвшиж, улсад 24 жил ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан хаагч аж.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд 2021 оны арвандугаар сарын 31-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрыг байгуулах тухай тогтоол гарсан. Тус агентлагийн даргаар Т.Ням-Очирыг нэгдүгээр сарын 26-нд томилогдон дөрвөн жил гаруй ажиллажээ.
Дунд нь 2023 оны нэгдүгээр сард КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түр чөлөөлөгдсөн ч дахин томилогдсон. Тэрбээр салбарын шинэчлэл, шинэ агентлагийнхаа үйл ажиллагааг түүнд хариуцуулжээ.
Эдгээр томилгоо Л.Энх-Амгалан салбарын сайдаар ажиллаж байсан үе гэсэн үг. Өдгөө дахин итгэл хүлээлгэж байгаа нь энэ юм.
Ажилласан байдал:
- 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш
- 2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
- 2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
- 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга
- 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
- 2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга
- 2018 -2022 онд БШУЯ-ны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- 2022 оноос өнөөг Боловсролын ерөнхий газрын даргаар тус, тус ажиллажээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрд хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа хүн гэдгийг нь маш сайн мэднэ. Энэ заваан улс төрдөө хутгаад ажилаас нь чөлөөлчих вий дээ.Байхгүй зүйлийг тэр тусмаа нэр устай хэд хэдэн газрыг нэрлэнэ гэж баймгүй юм.
Эзэн биеүд нь худлаа гэхээр үгүй тэгсэн үнэн гээд дайраад ард иргэдийн тархийг угаахаар сэтгэл шулуудсан данх хөхөгч шаамий мядгаа барилга дээр заслын ажил хийнэ үү дээ х аха хах а
За Сайдын хууль бус хийж байгаа бүх зүйл дээр дуугүй зөвшөөрөөд явдаг арчаагүй ТНБД, өөр олон булхай байгаа шүү. Өмнө ч боловсролын ерөнхий газарт байхдаа мөн Энх-Амгалан сайдын хий гэсэн юмыг үг дуугүй хийж л байсан.
Маш сайн төрийн албаны зүтгэлтэн. Заваан улс төрчид, боловсролын салбарын луйварчдын хуйвалдааны золиос болох ёсгүй шударга залуу! Түүнээс бохир савраа тат, луйварчид аа!
НЯМОЧИР ООО УЧРАЛД БААСАА ӨӨРӨӨӨ ЦЭВЭРЛЭЭЭ ГЭЭЭ МӨНГӨ АВЧВААААА
Ч ПУМАЮ,ЧМО ОН ЧЕСТНЫЙ ЧЕЛОВЕК
ПОЭТОМУ ОН СКАЗАЛ ПРАВДУ-КАК ОНО БЫЛО.ДЁЙСТВИТЕЛЬНО ПРЕМЬЕР МИГИСТРА УХРАЛ СОБИРАЛСЯ ВЫДЕЛИТЬ 3.5 МИЛИАРДА ТУГ ЧАСТНОЙ ШКОЛЕ СВОЕЙ МАТЕРИ .ОН -НЕ ЧЕСТНЫЙ ЧЕЛОВЕК МОЖЕТ ЭТО ДЕЛАТЬ!
.