Нийгмийн

Б.Энхбаярын түлхээсээр ШШГЕГ-ын дарга С.Амарсайханы эсрэг "шүгэл үлээв"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ даргаар ажиллаж байсан хурандаа Б.Нандинболорыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ШШГЕГ-ын дэд дарга А.Намсамандыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон огноо нь 2025 оны арванхоёрдугаар сар юм. ХЗДХ-ийн сайдын удирдлагыг нь томилох саналаа оруулах эрх бүхий агентлагийг ингэж Б.Энхбаярын үед А.Намсаманд даргалж эхэлсэн ЮМ.

Харин С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар томилогдож очоод, А.Намсамандыг ШШГЕГ-аас хөдөлгөөгүй бөгөөд 2026 оны Үндэсний их баяр наадмын өмнө "Бригадын генерал" цол тэмдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардсан билээ.

Тэрбээр өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы томилгоонууд, зүй бус харилцаа, ХОМ дээрх ХХК-иуд нь шүүхийн шийдвэрийн өртэй байгаа талаар мэдээлэл хийж, салбарын сайдаа "өшиглөв".

Нэг талаас харахад, А.Намсамандын энэ үйлдэл салбарын сайдаа сөрсөн, шүгэл үлээсэн байдалтай өрнөл болов. Нөгөө талд зориудаар хоёрхон хэвлэл дуудаж, С.Амарсайхан руу гал чиглүүлэх зорилготой бусдын даалгавар биелүүлсэн үйлдэл гэж харагдлаа.

Өчигдөр нийгмийн сүлжээнд Н.Учралын нүүр хуудсан дахь С.Амарсайханд зориулсан текстийг Б.Энхбаяр хуваалцсан. Энэ нь сүүлийн үед пи-араа нэгтгэж, ТӨХК-иудыг цэгцэлж буйгаа нийлж рекламдах болсон Н.Учрал, Б.Энхбаярын хоршил С.Амарсайханы асуудлаар төрийн тэргүүний дэмжлэгийг авчихсан гэх нюанс уншигдана.

Ерөнхий сайд Н.Учрал "С.Амарсайханыг хэрэг наймаалцахаар завдлаа" гэж сошиалд бичсэн шигээ Х.Нямбаатараар хэдэн удаа нүүр хуудастаа пост өлгөөд л, аваад шидчихсэн. Оронд нь Ерөнхийлөгчийн экс хүргэн очсон. Энэ удаа ч тэд С.Амарсайханы орны хүнийг аль хэдийнэ тохирчхоод, Н.Учрал нүүр хуудсаараа түүнийг шүүмжилсэн логик харагдаж байгаа.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хууль зүй дотоод хэргийн сайд ажлаа хийх хүн биш компанийн захирал шүү дээ. Энэ генерал ингэж гаргах нь зөв. Хилийн цэргийн командлагч дуугараарай

Zochin
Zochin

Ингээд хэрэлдээд байж байх цаг биш дээ. Улс, үндэстнээ бодмоор байх юм.

Зочиpн
Зочиpн

TEGEE GUSAAL HUNEE TAWIJ AMJIHUU OOROO GUSUULAH DAGAAA

Зочиpн
Зочиpн
Reply to  Зочиpн

SAMARAA BAIH BOL ENIIGEE ZAILUULAA

Холбоотой мэдээ

Back to top button