НИЙГЭМ

Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгджээ

Аймгуудаас авсан мэдээллээр 2026 онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймгуудад хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна. 

Үүнд хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авч бүртгэх, эрсдэлтэй бүсэд шуурхай баг ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс болон хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Мөн баавгайн тархалт, хөдөлгөөнийг автомат камер, дрон ашиглан хянах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтны эрүүл мэндийн хяналт, судалгааг эрчимжүүлэхээр заажээ. Албан даалгаврын хэрэгжилтэд БОУАӨЯ хяналт тавьж ажиллах бөгөөд хэрэгжилтийн тайланг  10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нэгтгэн гаргахаар тусгав.

Мөн нийтлэг тохиолдол нь самар, жимс зэрэг байгалийн тэжээлийн ургац муу байгаатай холбоотойгоор бамбарууш, бамбарууштай эм баавгай идэш тэжээл хайж суурьшлын бүс рүү ойртож байгааг дурдсан байна.

Одоогийн нөхцөлд баавгайг ичээнд орох хүртэл хугацаанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг төлөвлөж, цаашид судалгаа хийх, урт хугацааны стратеги, төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхийг холбогдох газарт үүрэг болгов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button