НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нд болох үйл явдал.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. 

11:00 цагт: Дээд шүүхийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар ерөнхий шүүгчид өргөдөл гаргаж байгаа талаар өмгөөлөгч Хангарьд ордонд мэдээлэл хийнэ. 

12:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.

14:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

16:00 цагт: Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

16:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт” галерейд болно.

  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч эхэлнэ.
  • “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна. 
  • Орон нутагт:

Завхан: Нэгдсэн эмнэлэгт улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийнэ.

Үзэсгэлэн:

  • “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
  • “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • -Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Монгол-Канадын бизнес форум”-ыг Торонто хотноо 4 дэх жилдээ зохион байгуулна.
  • -Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  
  • -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button