НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Төрийн, дээд шагналуудын тоог ганц болгох С.Цэнгүүний хуулийн төсөл

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачилсан байна. Тус хуулийн төслийн наймдугаар зүйлд "Төрийн шагналаар шагнах тоо, хэмжээ, хязгаар" зүйлд жилд ганцхан малчинд "Улсын аварга малчин" цол олгох тухай тусгажээ.

Тухайлбал, "Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналд нэр дэвшигч нь малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан, тогтвортой, ухаалаг мал аж ахуй эрхлэх замаар эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин байна" хэмээн заажээ.

Түүнчлэн дараах шагналуудад өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тухайлбал,

  • Чингис хаан одонг 5 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд,
  • Улсын баатар одонг 3 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд,
  • Төрийн соёрхол тэмдгийг 2 жилд нэг удаа, 1 хүртэл бүтээлд,  
  • Алтан гэрэгэг 3 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд,
  • Мөнгөн гэрэгэг жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд,
  • Энхийн төлөө тэмдгийг жилд 3 хүртэл иргэнд,
  • Эр зоригийн тэмдгийг жилд 5 хүртэл иргэнд олгохоор тусгажээ.

Б.САНАА


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button