НИЙГЭМНийгэм мэдээ
Б.Батмаа: Миний эрүүл мэндтэй холбоотой худал мэдээлэл гарсан. Удахгүй эмнэлэгийн баримт үзүүлнэ
Жүжигчин Б.Батмаатай холбоотой мэдээлэл цахим орчинд гарч, олны анхаарлыг татах болсон. Тэгвэл энэ талаар Б.Батмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
Тэрбээр "Миний эрүүл мэндтэй холбоотой худал, баталгаагүй мэдээлэл цахим орчинд тархаж байгааг мэдэж байгаа. Уг мэдээлэл үнэн биш бөгөөд үүнийг нотлох албан ёсны эмнэлгийн баримт байгаа. Одоогоор холбогдох нийтлэл, эх сурвалжуудыг баримтжуулж, мэргэжлийн зөвлөгөө авч байна. Худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье" хэмээн бичжээ.
Б.САНАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.