УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын бүлгийн ирц хүрэхгүй хуралдаж эхлээгүй байна

УИХ-д суудалтай намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг товтой. Хуваарь ёсоор өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахаар товлосон ч эрх баригч МАН-ын бүлгийн ирц хүрэхгүй одоо хүртэл хуралдаан нь эхлээгүй л байна.

Эрх баригч МАН-ын бүлэг 30/38-аараа талцаж салсны уршгаар ХЗДХ-ийн сайдын асуудал дээрээ тохирч, байр сууриа нэгтгэж чадаагүй тул бүлгээ хуралдуулж дөнгөхгүй байгаа бололтой.

Учир нь өнөөдөр 14.00 цагт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн томилгооны асуудлыг оруулж, танилцуулахаар товлоод байгаа билээ. Гэвч МАН-ын бүлэг энэ янзаараа ирцээ бүрдүүлж чадахгүй бол өнөө, маргаашийн чуулган ч хойшилж мэдэхээр байна.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тармаар юм ажлаа хийхгүй балайнууд хүмүүс цөхөрч байна

Холбоотой мэдээ

Back to top button