УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох ганц “зорилготой” чуулганы ирц бүрдэх үү

Өдрийн “сайн”-ыг өнжин хүлээж, цагийн “саад”-ыг үргэтэл хойшилсон УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 14.00 цагт эхэлнэ.

Нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах ганцхан асуудлыг оруулж танилцуулах бөгөөд араас нь тангараг өргүүлэх тов гарчээ.

Засгийн газрын тэргүүн Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилохоор нэрийг нь тодруулж, чуулганд танилцуулах гэтэл ирц нь бүрдэхгүй өнөөг хүрсэн.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын нэн түрүүнд эрэмбэлэгдэх улсын төсвийн асуудалд АН-аас эхлээд МАН-ын 30/38-ын талынхан, бусад жижиг намын бүлгүүд ч нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаа. Тиймээс эрх баригч МАН-ын дарга эхний ээлжинд Засгийн газрын кабинетаа бүрэн бүтэн болгож, өнөөдөртөө Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалд төвлөрч, хуралдааны ирцийг бүрдүүлэхээр янз бүрээр л шамдаж буй бололтой.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button