НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ сарын 26-наас "Цонжин болдог" чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох аж. Тухайлбал, иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна. Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэх юм.

Х:17 чиглэлийн автобус нь том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой юм байна. Мөн ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баярлалаа ашгүй дээ

Back to top button