НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Сандаг-Очир сайдыг гадаадаас буу авчирч баавгайтай тулалдах гэсээр байтал малчид бугуйлдаж "гаршуулаад" байна

Сүүлийн үед баавгай үзэгдэх нь элбэгшиж бүр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд орж ирснийг онцгой байдал болон бусад албаны хүмүүс эрээд олоогүй сураг тасарсан. Тэгвэл өчигдөр салбарын сайд Ц.Сандаг-Очир "Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай гарсан. Тиймээс өвлийн улиралд малд өвс тавьж өгдөг шиг баавгайнд алим, мандарин, самар, мах тавьж өгнө. Энэ нь анх удаа биш, гурван жилийн өмнө хийж байсан зүйл" хэмээн ярьсан.

Түүнчлэн Засгийн газрын нөөц сангаас ₮1 тэрбум гаргуулж, унтуулдаг буу, зайнаас шүршдэг цацлага болон албаныхны шатахууны зардал, хоол хүнс тэжээлээр хангах асуудлыг шийдүүлэхээр өнөөдрийн хуралдаанд оруулах юм байна. Улмаар "Унтуулгын бууны нэгжийн үнэ нь 32 сая төгрөг, айлгадаг цацлага нь 10 сая орчим төгрөгийн үнэтэй. Одоогоор аль аль нь Монголд байхгүй байна. Төсөв санхүү нь шийдэгдвэл богино хугацаанд оруулж ирэх боломжтой" гэсэн нь Ц.Сандаг-Очир сайдын үг.

Улсын хэмжээнд өдөрт 2-3 хүрэн баавгай хөвчөөс тал руу орж ирсэн тухай видео цахим орчинд нийтлэгдэж, сүүлдээ ч бараг бидний хэзээний танил аятай болов. Гар "шалдан" малчид хөвчийн хүрэнтэй өөрсдөө учраа олж бугуйлдаж бариад, хөлийг нь хүлж, бүр сүүгээр угжаад тавьж байгаа бичлэг ар араасаа хөвөрч буй. Эмнэг сургадаг малчин залуус одоо баавгай гаршуулж сургадаг болов.

Баавгай ингэж олноороо суурьшлын бүс рүү орж буй шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол гэх. Угтаа нэг сарын дараагаас баавгай ичээндээ орох ёстой ч хоол тэжээлийн хомсдолын улмаас ичээндээ оролгүй суурьшлын бүс рүү орж байгаа гэж салбарын мэргэжилтнүүд тайлбарладаг. Мөн "ОХУ-ын дайны асуудлаас үүдэн баавгай дайжиж Монгол руу ирж байна гэх мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд 6 мянган километр замыг туулж наашаа орж ирэх боломжгүй" хэмээн зарим мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлжээ.

Баавгайг агнах нь хуулиар хориотой. Тэгвэл иргэн рүү баавгай дайрвал түүнийг нотлон баримтжуулах шаардлагатай гэх албаны хүмүүсийн "агаар"-ын тайлбар иргэдийн шүүмжлэлийг хүртсэн. Салбарын сайд нь бодит нөхцөл байдалтай уялдуулан зайлшгүй тохиолдолд агнах зөвшөөрлийг хүртэл өгч эхэлжээ.

Б.САНАА

Үүнтэй холбоотой өмнөх агуулга унших бол: https://eguur.mn/694934/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
С.БЯМБАЦОГТ
С.БЯМБАЦОГТ

МАНАЙ ЭНЭ ТӨРӨЛХИЙН ГЭМЭЭР МАНГАРДУУ НӨХӨР ! САНДАГ-ОЧИРТ БҮҮ СҮРЖИГНЭН СУРГААР ПИАР ХӨӨГӨӨД БАЙ ГЭЖ ДАВАЛГААЛЬЯ !

Зочин
Зочин

tenger surguuliin t1 duu gar

Холбоотой мэдээ

Back to top button