НИЙГЭМНийгэм мэдээ

Шүүх философич С.Молор-Эрдэнийг "цагдан хорьж шалгах нь зүйтэй" гэж үзлээ

Философич С.Молор-Эрдэнийг цагдан хорьж шалгаж эхлээд байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм.

Тухайлбал, С.Молор-Эрдэнийг "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хоног хорихоор болсон.

Харин С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хандаад байсныг шүүх өнөөдөр хэлэлцлээ. Тэгвэл шүүхээс С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, "цагдан хорьж, шалгах нь зүйтэй" гэж үзсэн байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

balarsn yum hereggui yum dongosch bj iim yumruu orchih gj

Зочин
Зочин

Манай цагдаа нар хүний эрхийн тухай эрүүл бус ойлголттой нь харагдаж бнаа !

Холбоотой мэдээ

Back to top button