СпортСПОРТ

"Улаанбаатар Марафон-2026" түрүүлсэн Кени улсын тамирчнаас хориотой бодис илэрчээ

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос хориотой бодис илэрчээ.

Тус тамирчинд допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдсон байна. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байгаа аж. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button