НИЙГЭМ

ОУ-ын хүүхдийн спортын XII наадмаас өсвөрийн волейболын баг алтан медаль хүртлээ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам үргэлжилж байна. Өчигдөр тус наадмын волейболын хөвгүүдийн ангилалд Ж.Магнайбаяр дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртжээ. 

Тэд ОХУ-ын Буриад улсын баг (3:0), Өвөр Байгалийн баг (3:0), БНХАУ-ын баг (3:0)-ийг буулган авсан юм. Багийн бүрэлдэхүүнд Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, Б.Эрболд, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Буяндэлгэр, О.Өсөх-Ирээдүй, Э.Санжайсрай, М.Батболд, О.Энхсүлд, А.Мөнхбаяр нар тоглов. Маргааш буюу есдүгээр сарын 26-ны өдөр Монголын волейболын охидын баг мөнгөн медалийн төлөө тоглох аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button