НийгмийнНИЙГЭМ

Жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг прокурор руу буцааж, шинжилгээний баг дахин томилох санал гаргалаа

2024 онд болсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан боллоо. "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, харин "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дүнжингаравын дэлбэрэлтийн шүүх хуралд жолооч Ч.Ренчиндорж ганцаараа шүүгдэж байна.

Прокуророос Ч.Ренчиндоржийг газ алдах үед 100, 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. Мөн галын шалтгааныг жолоочийн буруугаас эсвэл гаднын нөлөөтэй эсэхийг тогтоогоогүй тул иргэнийг шүүх нь учир дутагдалтай гэж үзлээ. Мөн жолоочийг том оврын авто ослын сохор бүсэд хөдөлгөөн хийхдээ араа хараагүйгээс болж хоёр автомашин хоорондоо мөргөлдөж гал гарсан тул прокурорын дүгнэлтийг зөв гэж үзэн, шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч өмнө нь 6 сараас нэг жилийн хугацаанд мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны баримтыг нэхээгүй байж одоо асууж байгаа нь ажлаа дутуу хийсний шинж гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр патролын жолоочийг шалгаач ээ

Шүүгч нь байна аа.
Шүүгч нь байна аа.
Reply to  Зочин

Элбэгдорж даргын хүүхдийг шалгавал мань хэд нь алуулах гээд байна. Ядаж байхад ам руу нэг сая доллар чихсэн болохоор шоронд хамт явчих гээд байна.

Холбоотой мэдээ

Back to top button