НИЙГЭМНийгэм мэдээ

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг 200 мянга болгох өргөдөлд 15,8 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ

Иргэн Б.Цэрэннадмид Улсын Их Хурлын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Parliament” цахим системд “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 0-4 нас хүртэлх хүүхэд бүрд 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх тухай өргөдөл санаачилжээ.

Тэрбээр өргөдөлдөө “Ойрхон төрсөн ээжүүдэд санхүүгийн хүндрэл хоёр дахин их гардаг тул цалинтай ээжийн мөнгийг 200 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх, 0-4 нас хүртэлх бүх хүүхдэд олгох” саналыг дэвшүүлсэн байна.

Тус өргөдөлд одоогоор 15,327 иргэн гарын үсэг зурсан байна. Уг өргөдлийг есдүгээр сарын 16-нд гаргасан бөгөөд санал авах хугацаа аравдугаар сарын 16-нд дуусна.

Нийтийн өргөдөл нь заасан хугацаанд 100 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой юм.

Гарын үсэг зурах холбоос: 


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button