НИЙГЭМНийгэм мэдээ
Аюултай ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн бодис зэрэг 34 нэр төрлийн аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр тээвэрлэх боломж бүрдэх юм.
Ингэснээр аюултай ачааны тээвэрлэлтийг хотын төвөөс тойруулан зохион байгуулж, нийслэлийн замын хөдөлгөөн болон иргэдийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.