Нийгэм мэдээ

Бичиг үсгийн анхны галерей орон нутагт нээгдлээ

Чингис хаан Үндэсний музейн санаачилсан “Хаадын зам” арга хэмжээ эдүгээ тав дахь жилдээ үргэлжилж буй.

Тус музей нь дээрх арга хэмжээний хүрээнд “Хөх бичиг” бичиг соёлын академитай хамтран Төв аймгийн Дэлгэрхаан суманд дөрөв дэх жилдээ “Хаадын бичээс” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулсаар ирсэн .

Үндэсний бичиг соёлын үнэт өв, түүхэн дурсгалаараа онцлог тус сумыг MOR төслийн анхны галерей байгуулах байршлаар сонгож, орон нутгийн соёлын орчныг өргөжүүлэх шинэ эхлэлийг тавилаа. Энэхүү ажлын үргэлжлэл болж MОR National Art Gallery Network төслийг эхлүүллээ.

“Урлагийн шинэ мөр” НҮТББ-ын санаачилсан төсөл нь мэргэжлийн дүрслэх урлагийг орон нутгийн иргэдэд ойртуулж, хүүхэд залуусын авьяас, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх тогтвортой орон зай бий болгох зорилготой.

MOR төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймагт галерейг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөж орон нутаг бүрийн түүх, соёлын өв, газар нутгийн онцлогт тулгуурласан өөрийн гэсэн дүр төрхтэй галерейг хөгжүүлж, үзэсгэлэн, сургалт, уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар холбогдсон үндэсний урлагийн нэгдсэн сүлжээ бий болгохыг зорьж буй аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button