Нойтон цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
29-30-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутаг, 30-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүтэй. 29-30-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 29-ний өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: 29-30-нд шилжих шөнө ихэнх нутгаар баруун хойноос, 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Говь-Алтайн нуруу, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8 градус,Эхийн голын Баянбүрд орчмоор +15...+20 градус,бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.