Нийгмийн

Баавгай айлын гэр рүү дайрч 40 настай эрэгтэй нас барж, 50 орчим настай эмэгтэй ГССҮТ-д эмчлүүлж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайгаас Шар хад руу өгсөх гол дагуух замд амьдардаг байсан айлын гэр рүү өнгөрсөн шөнө (2026.10.08) баавгай дайрч, хоёр хүнд халдаж 40 орчим насны эрэгтэй хүн баржээ. Харин 50 орчим настай эмэгтэй нь хүнд гэмтэн, ГССҮТ-д өдгөө эмчилгээ хийлгэж байна. БОУАӨЯ-наас авсан мэдээллээр энэхүү явдал суурьшлын бүсэд болоогүй, Улиастайгаас Шар хад руу өгсөх 23 км хад модтой уулархаг газарт амьдардаг айлд баавгай халдсан гэв.

Онцгой байдлын албаны эх сурвалжийн хэлснээр баавгайд бариулж нас барсан эрэгтэйн цогцсыг баавгай чирж, гэрээс нь 100 орчим метрт хаясан байжээ.

Энэ хэргийн талаар зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул Нийслэлийн цагдаагийн газраас одоо 09.30 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болжээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэлхийн цаг
Дэлхийн цаг

Алж устгаачээ малнуудаа

Зочин1
Зочин1

Хаа таарсан газар нь шууд буудаж ал

Зочин1
Зочин1

Хүний амьнаас үнэтэй баавгай гэж байх уу шууд алаач. Монголын энэ ДАРГА нар үнэн тэнэг сда нар юмаа. Өөрсдийг нь баавгайд хаяж өгөх юмсан

Холбоотой мэдээ

Back to top button