Нийгэм мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар, дүгнэлт ирүүлээгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна

“Miss Grand International-2026” тэмцээнд Монгол Улсын нэрээр оролцож буй хятад миссийн асуудлаар Бангкок дахь ЭСЯ-наас мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:

“Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2026 оны 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 10-ны хооронд болж буй “Miss Grand International-2026” тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсын нэрээр оролцож байгаатай холбогдуулан Элчин сайдын яам энэ тэмцээнийг зохион байгуулж буй Miss Grand International Public Limited Company (MGI PCL) компани, энэ компанийн Гүйцэтгэх захирал Нават Исаракрайсинд албан ёсоор удаа дараа хандаад байна.

Ингэхдээ нэгдүгээрт, дээрх оролцогч нь Монгол Улсын иргэн биш, хоёрдугаарт, манай улсаас “Miss Grand International-2026” тэмцээнд оролцуулахаар шалгаруулж тодорхойлсон нэг ч оролцогч байхгүй тул Монгол Улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг ийнхүү дур мэдэн хэрэглэж байгааг даруй зогсоож, шаардлагатай тайлбар, мэдэгдэл хийхийг шаардсан.

Зохион байгуулагчид манай талаас тавьсан шаардлагыг хүлээж авснаа мэдэгдэхийн зэрэгцээ эл оролцогчийн иргэншил, харьяаллыг баталгаажуулах, энэ хүрээнд холбогдох бичиг баримтад дотоод хяналт шалгалт хийж байгаа бөгөөд бидэнд албан ёсны дүгнэлт хариуг ирүүлнэ хэмээсэн боловч өнөөдрийг хүртэл энэ дүгнэлт хариу ирээгүй байна.

Тус Элчин сайдын яам асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна” гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button