Нийгэм мэдээ

20-28 насны залуусыг мансууруулах бодистой холбоотой хэргээр шалгаж байна

Төв аймгийн цагдаагийн алба хаагчид эргүүл, хяналт шалгалт хийх үеэрээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй 20-28 насны залуусыг илрүүлжээ. Тодруулбал, залуус автомашиндаа Кибантин эм болон каннабисын төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цагдаагийн алба хаагчид хэрэгт холбоотой байж болзошгүй эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сэжигтэй үйлдэл, нөхцөл байдал ажиглагдвал яаралтай мэдээлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг иргэдэд анхаарууллаа.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button