БНСУ-ын Mamamoo хамтлагийн гишүүн HWASA Монгол Улсад гурав дахь удаагаа ирэхээр болжээ. "Good Goodbye" дуугаараа монголчуудад танигдсан дуучин HWASA ирэх сарын 7-нд Буянт-Ухаа спорт ордонд тоглогдох “HOT STAGE × K-POP MASTERZ” тоглолтод оролцох эхний артистаар тодорсон байна.
Тэрбээр анх 2015 онд хамтлагийнхаа хамт Монголд ирж байсан юм. Мөн өнгөрсөн жил буюу 2025 оны хоёрдугаар сард "Rosedust" тоглолтод оролцохоор ахин ирж байсан бөгөөд манай улсад гурав дахь удаагаа зочин дуучнаар ирэх гэж байна.
Б.САНАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.