Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: Эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй гэж Трамп мэдэгдсэн ч ОХУ бөмбөгдсөөр байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт /2026.10.12/ мэдэгдэл хийхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ, Украин нар эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхаар тохиролцсон гэж зарласан ч ОХУ бөмбөгдсөөр байна гэжээ. АНУ-д Конгрессын завсрын сонгууль арваннэгдүгээр сард явагдана. Үүний өмнө дизель түлшний үнийг бууруулахын тулд Трамп амралтын өдрүүдээр гэнэтийн мэдэгдэл хийж, ОХУ болон Украин нар эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхаар тохиролцсон гэсэн юм. Түүнийг ингэж мэдэгдэл хийхээс өмнө Зеленский болон Европын холбоотнууд энэ талаар огт мэдээлэлгүй байжээ.

Тэгвэл Зеленский даваа гарагт өөрийн сошиал хуудас дээрээ бичлэгт мэдэгдэл оруулахдаа “АНУ-аас санал болгосон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байх хэлэлцээрийг ОХУ хүлээн авахыг хүсэхгүй байгаа нь улам бүр тодорхой болж байна. Тус улс манай ард түмэн, олон нийтийн эсрэг террорист агаарын цохилтоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа. Орос улс дайны машиныхаа орлогыг нэмэгдүүлэх боломж олж харахад ийм зүйл болдог” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Novshnuudiig odoo neg musun duusgah heregtei ukrain gej uls ugaasaa baigaagui odoo ch baihgui

Холбоотой мэдээ

Back to top button