Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгар Европын холбоонд Украиныг элсүүлэхэд тавьсан хоригоо цуцлав

Унгар улс хоригоо цуцалсны дараа Европын холбооны зөвлөл Украинтай элсэх тухай хэлэлцээг явуулах хоёр бүлэг нэмэлтээр үүсгэхээр тохиролцсон байна. Будапештийн зүгээс Украинд амьдардаг унгар үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар Киевт олон жилийн турш шаардлага тавьж ирсэн юм. Тэрхүү асуудлаар Унгар, Украин тохиролцоонд хүрсэн тул Будапешт хоригоо цуцалжээ.

Ингэж тохиролцсоноор Унгарын Ерөнхий сайд Петер Мажар болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Брюссельд анх удаа хоёр талын уулзалт хийх зам тавигдаж магадгүй юм. Унгарын Ерөнхий сайд асан Виктор Орбаны удирдлага дор Украин, Унгарын харилцаа муудсан байдаг. Орбан Украинд өгөх санхүү болон цэргийн тусламжийг эсэргүүцэн хориг тавьдаг байсан билээ.  Орбаны засгийн газар Украины 2015 болон 2017 онд хэрэгжүүлж эхэлсэн боловсролын хуулийг шүүмжилдэг байжээ. Тус хуулийн дагуу үндэстний цөөнхийг хэлний хэрэглээг боловсролын байгууллагуудад хязгаарлаж эхэлсэн юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button