Нийгэм мэдээ

Өмгөөлөгч: Сэтгүүлч Т.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарлаад хоёр хонолоо

Сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч н.Өнөржаргал мэдээлэл өглөө.

Ингэхдээ "Сэтгүүлч Т.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарлаад хоёр хонолоо. Даралт нь унасан нөхцөл байдалтайгаар 461-р ангид хоригдож байна. Шинжилгээ хийхэд нойр булчирхай, уушги үрэвсэлтэй гэж оношлогдсон. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Т.Шинэбаяр 75 настай ээжтэйгээ амьдардаг байсан. Түүний орон байранд нэгжлэг хийсэнтэй холбоотойгоор даралт нь ихсэх, сэтгэл санаа нь тавгүйтэх нөхцөл байдалтай байгаа.

Өнөөдрийн байдлаар миний бие өмгөөлөгчийнх нь хувиар хорих 461 дүгээр ангийн эрүүл мэндийн албанд Т.Шинэбаярын биеийн байдлын талаарх дүгнэлт гаргаж өгөх хүсэлт хүргүүлээд байна. Энэ дүгнэлт шүүхэд гаргасан гомдлыг шүүх хуралд хэрэг болно байх.

Түүнийг хойшлуулшгүй баривчлах ажиллагаа 2026 оны аравдугаар сарын 10-ны өглөөний 05:00 цагаас эхэлсэн. Ингээд аравдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн Прокурорын газраас сэтгүүлч Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасны дагуу "нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хохирогчоор Ц.Ганзориг, гэрчээр А.Үйлстөгөлдөр мэдүүлэг өгсөн. Т.Шинэбаярыг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн хэрэгт холбон шалгаж байгаа " гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
probe8552
probe8552

CRONPROBE8552_1791971437

ASX1791972588

ASXBODY-ASX1791972588

CP_1791972773
CP_1791972773

coolprobe

Холбоотой мэдээ

Back to top button