Гадаад мэдээДЭЛХИЙ

Оюутнуудын хөдөлгөөний үр дүнд Сербийг олон жил удирдсан Александр Вучич ялагдлаа

Сербийн ерөнхий сайд болон ерөнхийлөгчөөр 2014 оноос хойш ажилласан Александр Вучич оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд парламентын сонгуульд ялагдсан байна. Тодруулбал Оюутны жагсаалт нам 135-140 орчим суудал авч ялалт байгуулсан бол Александрын Сербийн Прогрессив нам 105 орчим суудал авчээ. Ингэснээр Сербид улс төрийн шинэ эрин үе эхлэх гэж байна.

Сонгуулийн үр дүн илэрхий болсны дараа Александр мэдэгдэл хийхдээ “Сонгуулийн үр дүнгийн тооцооллоос харвал бид ялагдсан нь тодорхой байна. Оюутны жагсаал нам ялалт байгуулж, 135-140 орчим суудал авсан. Харин бид 105 гаруй суудалтай үлдэхээр байна. Өөр ямар ч нам парламентад орж чадаагүй. SVM нам гурван суудал, SDA нэг суудал л авах санал авсан” гэжээ.

Зургийн эх сурвалж: Reuters

Серийн парламентад суудалтай болохын тулд аливаа нам 3 хувиас дээш санал авах ёстой байдаг. Одоогийн байдлаар жижиг намууд тэрхүү босгыг давсан эсэхийг хэлэхэд хэтэрхий эрт байгаа юм. Гэхдээ үлдсэн саналын тоо нь сонгуульд хэн ялалт байгуулсныг шийдэх хэмжээнийх биш аж.

Оюутны жагсаалт гэж ямар нам бэ

Парламентын сонгуульд Оюутны жагсаалт нам ялалт байгуулсан нь ач холбогдол өндөр. Учир нь тус нам уламжлалт байдлаар үүсгэн байгуулагдаагүй юм. 2024 Сербийн Нови Сад хотноо галт тэрэгний буудлын дээвэр нурж, 16 хүний амь нас хохирсон явдал гарчээ. Үүний дараа оюутнууд авлигын асуудал даамжирч, авторитар удирдлагын байдал улам бүр нэмэгдэж буйг эсэргүүцэн жагсаж эхэлсэн байна.

Энэ хөдөлгөөний үр дүнд Оюутны жагсаалт нам үүсгэн байгуулагдаж, эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал хоёр жил үргэлжилсэн юм. Оюутны жагсаалт нам Сербийн улс төрийн институц, засгийн газар, авлигын асуудалд дургүйцэж буйн илэрхийлэл болжээ. Үүний улмаас Александр есдүгээр сард парламентын ээлжит бус сонгууль зарласан юм.

Оюутны жагсаалт намын төв байранд оюутнуудыг төлөөлөн Белградын их сургуулийн профессор Радомир Сайчич “Өнөө орой ард түмний дуу хоолой хүрч байна. Өнөө орой бид ялалтаа тэмдэглэж, маргааш ирээдүйгээ бүтээх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button