Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ жилийн экспорт нь $1 их наяд давсан дөрөв дэх улс болоход ойрхон байна

БНСУ-ын экспорт аравдугаар сард хоёр дахин нэмэгдэж, сүүлийн 50 гаруй жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ. Дэлхий даяар хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, зах зээлд микрочипийн эрэлт нэмэгдсэн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлсөн байна.

Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгосын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 93.7 хувиар өсөж, 115.28 тэрбум ам.долларт хүрчээ. “Reuters” агентлаг эдийн засагчид дунд санал асуулга явуулж, 93.2 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаад байсан юм.

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Өмнөд Солонгост энэ аравдугаар сар ажлын өдөр олон байсан нь экспортын өсөлтийг мөн дэмжжээ. Тус улс экспортын өсөлт есдүгээр сард 83.7 хувийн томоохон амжилтыг давж, 1974 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалтаас хамгийн их ашиг хүртэж буй орнуудын нэг болох Өмнөд Солонгосын эдийн засаг гуравдугаар улиралд хүлээлтээс давсан өсөлт үзүүлжээ. Энэ өсөлтөд микрочипийн экспорт голлон нөлөөлсөн байна. БНСУ-ын микчрочип үйлдвэрлэгч “Samsung Electronics” болон “SK Hynix” компаниудын ашиг ч ихээхэн өссөн юм.

Зургийн эх сурвалж: CNBC

БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн сайд Ким Жон Гван "Экспорт аравдугаар 110 тэрбум ам.доллароос давж, тогтвортой өссөнөөр жилийн нийт экспорт арваннэгдүгээр сар гэхэд нэг их наяд ам.долларт хүрэх нь тодорхой болж байна" гэж хэлжээ.

Өмнөд Солонгосын экспорт энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд 930 тэрбум ам.долларт хүрсэн байна. Жилийн экспорт нь нэг их наяд ам.доллар давсан давснаар Өмнөд Солонгос энэ амжилтад хүрсэн дэлхийн дөрөв дэх улс болох юм. Өмнө нь АНУ, БНХАУ, Герман ийм амжилт гаргаж байжээ.

Дэлхийн технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны салбарт давуу байр суурь эзлэхийн төлөө өрсөлдөж, мэдээллийн төвүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний улмаас микрочипийн эрэлт нэмэгдэж, үнэ нь их хэмжээгээр өсөж байна. Тэгвэл Өмнөд Солонгосын микрочипийн экспорт аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 259.4 хувиар өсөж, 56.44 тэрбум ам.долларт хүрчээ

Мөн хиймэл оюун ухааны үйлчилгээний серверийн эрэлт нэмэгдсэнээр компьютерын экспорт 496.6 хувиар өссөн байна. БНСУ-ын экспортыг орон орноор нь авч үзвэл, БНХАУ руу хийсэн экспорт 133.6 хувь, АНУ руу хийсэн экспорт 185.8 хувиар өсжээ. Харин Европ руу 56.4 хувь, Зүүн Өмнөд Азийн орнууд руу 128 хувиар нэмэгдсэн байна.

Өмнөд Солонгосын импорт есдүгээр сард 26 хувиар өсөж байсан бол аравдугаар сард жилийн өмнөхөөс 36 хувиар нэмэгдэж, 72.78 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2022 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр болсон байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнээс гадна микрочип үйлдвэрлэх тоног төхөөрөмж, машины эрэлт өссөн нь нөлөөлсөн байна.

Импорт экспортыг авч үзсэний дараа БНСУ-ын гадаад худалдааны тэнцэл аравдугаар сард 42.50 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Гэхдээ энэ нь өмнөх сард бүртгэгдсэн 49.97 тэрбум ам.долларын түүхэн дээд үзүүлэлтээс бага байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

BNSU-iin eksport 1 ih nayd dolollar hureh gej bgaa n tehnologiin hugjil yamar undur bolsoniig haruulj bna

Зочин
Зочин

Улаанбаатар хотод байж Солонгосын микрочип болон хиймэл оюун ухааны хөгжлийг хараад үнэхээр л атаархмаар санагдах юм

Зочин
Зочин

Samsung bolon SK Hynix kompaniud ene tsagtor hamgiin ih ashig olj bgaa ni damjgui shuu

Зочин
Зочин

Манай улс нүүрс зэс хоёрхон гаргаж байхад Солонгосчууд чип зараад л их наядаар нь мөнгө олж байна даа

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Улаанбаатар хотод солонгос машин унаж, солонгос утсаар ярьж суухдаа тэдний эдийн засаг ямар хүчтэйг мэдэрдэг

Холбоотой мэдээ

Back to top button