НИЙГЭМНийгэм мэдээ

Олимпын удирдах ажилтны сургалт Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж байна

Монголын Үндэсний Олимпын Хороо Сүхбаатар аймгийн "Парис" Олимпын зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, биеийн тамирын багш, олимпын танхимын арга зүйчдэд зориулсан удирдах ажилтны сургалт-семинарыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулж байна. Сургалт-семинарын нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, "Парис" олимпын зөвлөлийн дарга Ш. Энх-Амар, арга зүйч Ц. Ганбат нарын албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус сургалт-семинар нь олимпын боловсролоор дамжуулан хүүхэд, залууст эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх шилдэг чанар, хүндлэл, нөхөрлөл олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нарын мэдлэг, арга зүйг дээшлүүлэх зорилготой юм.

Олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй нийт оролцогчдодоо сургалт-семинарын үйл ажиллагаанд нь амжилт хүсье!

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button