Гадаад мэдээДЭЛХИЙ

“Nvidia” Жэнсен Хуангийг буцааж томилох талаар авч үзэхгүй байгаа

“Nvidia” компанийн ТУЗ Жэнсен Хуангийг буцааж гүйцэтгэх захирлаар томилох талаар авч үзэхгүй байгаа гэж гурван эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр ажлаа өөрийн хүслээр хүлээлгэн өгсөн. АНУ-ын хэвлэлүүд түүнийг Хятадын тагнуул хэмээн сэжиглэгдэж буй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хэмээн мэдээлсэн нь түүний ажлаа хүлээлгэн өгөх гол шалтгаан болсон юм.

Гэвч одоогийн байдлаар АНУ-ын ямар ч тагнуулын алба Жэнсен харилцаа үүсгэсэн Алис Хуангийг Хятадын талд тагнуул хийсэн гэх дүгнэлтэд хүрээгүй байгаа. Мөн сонирхолтой нь түүнийг тагнуул байж магадгүй эмэгтэйтэй харилцаа үүсгэсэн талаарх тайланг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хянан засварлаж, илүү хүч бүхий хэллэгтэй болгосон талаар “Washington Post” сонин мэдээлжээ.

Жэнсенг буцаан гүйцэтгэх захирлаар томилохыг олон хүн шаардаж байгаа юм. Тодруулбал түүнийг буцаан томилохыг уриалсан аянд 180 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна. Мөн “SpaceX”, “Tesla”-гийн захирал Илон Маск, “Replit” компанийн гүйцэтгэх захирал Амжад Масад, “Epic Games” компанийн гүйцэтгэх захирал Тим Свийни гэх мэт технологийн салбарын томоохон хүмүүс түүнийг буцаан томилохыг дэмжиж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button