НИЙГЭМ
"Зулын 25"-ыг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдээс сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр ламтанд айлтгасны дагуу Богд ламын их дүйчэн өдөр буюу Зулын 25-ныг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Гунгаачойлон дацанд сүсэгтэн олонд дараах номын айлдвар, буян номын үйл ажиллагааг зохион байгуулна.
-07:30 цагт - Тэгчэн сожин хүртээнэ
-14:00 цагт – “Догжүд дүнлэгма” буюу Богд Зонхов бээр өөрөө судар, тарнийн номд хэрхэн суралцсан арга барилаа дэлгэр тайлбарласан номын айлдвар айлдана.
Богд ламын их дүйчэн өдөр буюу Зулын 25-ны энэхүү эрхэм өдөр буян номын үйлд оролцож, номын айлдварыг сонсон, сүсэг бишрэл, буян хишгээ арвижуулан, сайн сайхныг хотол чуулган болгохын ерөөл өргөж байна.
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.