Нийгмийн

Сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй орон сууцны найман давхраас унаж нас баржээ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнаас хүн унаж нас барсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, 2020.04.16-ны өдөр тус хороонд оршин суух 34 настай М гэгч нь найман давхрын цонхноос унасан байж болзошгүй нөхцөл байдалтай олдсон байна. Цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар талийгаач эмэгтэй сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж байна.

Хэрэв эл хэргийг гаднын нөлөөтэй гэж үзвэл хуулийн дараах зохицуулалт үйлчилнэ.


ХҮНИЙГ АМИА ХОРЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРГЭСЭН БОЛ 2-8 ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.


ХҮНИЙГ АЮУЛТАЙ БАЙДАЛД ОРХИХ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХГҮЙ БОЛ 1-5 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ

Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;

2.2.хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэтгэцийн өөрчлөлттэй, эсвэл биеэ хамгаалах чадваргүй хүнийг асарч хамгаалан, биедээ ноцтой өөрчлөлт учруулахаас өмнө амжиж хамгаалах, асрах халамжлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tsagdaa nar alchad setgetsin uwchtei gj nuun daragduulah niigem dee huurhii ed hurungu oron bairig bi ch awah gj odoo niigem hetsv ved hulgaich nar l garch irne tsewerhen hulgaich nar etest bi jargana gj boddog ym bhdaa hojom ni vr hvvhded

Зочин
Зочин

Сэтгэцийн өөрчлөлт гэдэг нь юу гэсэн үг?

Зочин
Зочин

Сэтгэцийн өөрчлөлттэйч хүн шүү дээ. Айлгаж ичээж доромжилсоор байгаад амиа хорлоход хүргэсэн бх

Холбоотой мэдээ

Back to top button